Таиландын Муангийн орчимд Мае Клонг голд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц шатаж, дэлбэрчээ. Энэ талаар Багкок пост сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Smooth Sea 22 хөлөг онгоц дээр гал гарсан талаарх мэдээлэл орон нутгийн цагаар 09:17 цагт цагдаагийн газарт иржээ. Тухайн үед онгоцонд техник үйлчилгээ хийж байсан, түлшний сав нь хоосон байсан гэнэ. Гал гарсны дараа дэлбэрэлт болсон бөгөөд энэ ослын дараа хөлөг онгоцны найман ажилчин сураггүй болжээ.
"Дэлбэрэлт хэдэн километрийн радиуст сонсогдож мэдрэгдсэн. Ойролцоох байшингуудын цонх хагарсан. Одоо нөхцөл байдал хяналтад оржээ" хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |