Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ нийт хүүхдийн 91 хувьд нь Хүүхдийн мөнгө олгох төсөв баталсан. Гэтэл ямар аргачлалаар, яаж олгох нь тодорхой бусаас болж, иргэд бухимдаж байна.
Төсөв баталж байхад Сангийн сайд нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.4 сая төгрөг, үүний дундаж болох 1 750 000 төгрөгийг хоёр дахин үржүүлж, 3 500 000 хүртэлх төгрөгийн орлоготой айл өрхөд олгоно гэж ярьж байсан. Гэтэл одоо байшинтай, машинтай, газрын гэрчилгээтэй бол Хүүхдийн мөнгө олгохгүй гэж яригдаж, иргэд бухимдаж байна. Тиймээс ЦХХХЯ, ҮХС, ХНХЯ-ны мэдээллийг чуулган завсарлахаас өмнө сонсож, шийдэх хэрэгтэй байна" гэсэн түүний саналыг хуралдаанд оролцогчид дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төрийн байгууллагуудыг мэдээллийг сонсож, тайлбар авахаар боллоо.
Уншиж байна |