Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Эрэл" компанийн зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрчээ
2023-01-17

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төсөлд өгсөн зээлийн асуудлаар үргэлжилж байна. 

 

 

Шинжээчийн дүгнэлт: Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл олгосон байна. 

 

  1. Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Засгийн газрын 180 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын зээлийг 8 хувийн хүүтэй зээл олгосон /2013-2021 он хүртэл/ 

  2. Засгийн газрын 2014 оны 113 тогтоолоор 13,1 сая еврогийн зээлийг олгосон байна. /2014-2019 он хүртэл/

  3. Засгийн газрын 2015 оны 129 тогтоолоор 9 сая ам.долларын зээлийг олгосон байна. 

 

Зээл олгох үед Эрэл ХХК-ийн хувьцааг Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байсан. Өнөөдөр Пример пропэртис ХХК,  Примертрейдинг ХХК, Жэй Ти Ти ХХК, Эрэл Энержи ХХК, Даяарх ХХК, Эрэл Чөлөөт бүс ХХК тус тус Эрэл ХХК-ийн хувьцааг нь хуваан эзэмшиж байна. 

 

2022 оны эцэст эдгээр гурван зээлийн үндсэн төлбөр ТЭГ төлөлттэй, үндсэн хүүнээс 709,3 мянган ам.доллар, хуримтлагдсан хүүнд 9500 доллар болон 7,5 мянган еврогийн төлбөр төлөгдсөн байна.  Зээлийн үлдэгдэл 127,1 тэрбум төгрөг, зээл хүүгийн нийт өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

 

Өнгөрсөн хавар Хөгжлийн банкинд барьцаалсан бодит үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхэд зээлийн 29,7 хувийг нөхөн барагдуулахаар байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
ийм новшнуудын хөрөнгийг хураагаад буудах хэрэгтэй.
2023-01-19
zochin:
aly xediin mongoo Offshort xuugeed mongoloos ger buleeree zugtsan
2023-01-18
ЭНЭ ХҮН ЭХЭН ҮЕДЭЭ БИЗНЭС НЬ ИХ САЙН БАЙСАН БУРУУ ЗАСАГЛАЖ шуналаа ДИЙЛЭХЭЭ БАЙЖ СҮҮЛДЭЭ ЮУ ХИЙЖ БАЙГАГАА Ч МЭДЭХЭЭ БОЛИОД ОДОО ЦАЙСАН БАЙХ
2023-01-17
Б.Энхбаяр гишүүний хоёр нүүр:
Сонсголд багаараа ирсэн Эрэлийг хурал даргалагч Б.Энхбаяр “банкнаас авсан бэлэн мөнгөө хэнд өгсөн, хааш нь хийсэн бэ? Хэд дахин асуув. Өнөөх нь “хувийн компанийн дансыг шалгаах нь гал тогоондоо юу хийсэн, юу идсэнийг асуухтай адил бна” гэж хэлэнгүүт микрофоныг нь хаачихав. Эрэлийг хяргачих шахсан Б.Энхбаяр гишүүн яг араас нь орж ирсэн нам нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Вестерн холдинг” компанийг харин долоож өгөв. Компанийн удирдлага болох С.Бямбацогтын төрсөн дүү нар захирал С.Балжиннямаас авхуулаад бүгд гадаадад яваа юм байх, нэг нь ч ирсэнгүй. Б.Энхбаяр: “Энэ компанийн зээлийг ХБ түргэн өгөхгүй, яагаад удаасан юм бэ? Арай гэж зээл авсан чинь Чингис хаан банк “төлбөрийн чадваргүй“ гээд гүйлгээ саатуулсан бна. Ийм хэцүү бхад харин ч үйлдвэрээ барьсан нь “гайхамшиг” ухааны юм ярив. Компани талаас ямар ч тайлбар авах байтугай нэг ч хүн ирээгүй ҮНЭН ДААМ бна. Дүр эсгэдэг шигээ шударга бсан бол Б.Энхбаяр: "Зээл авахад С. Бямбацогт нөлөөлсөн үү? Хөгжлийн банкинд томилсон түүний бие төлөөлөгч, надтай МАН-ын бүлэгт хамт ажиллаж бсан ХБ-ны дэд захирал асан, одоо хоригдож буй Энхбат нөлөөлсөн үү?" гэж асуух блаа. Ядаж С.Бямбацогтын дүү нарыг авчирч болсонгүй юу? МАН-ын бүлэгт ажиллаж бхад чинь тусалж бсан "сайн ах" чинь С.Бямбацогт гэдгийг мэднэ. Төр түшиж бгаа бол намчирхаж, ингэж улаан цайм хоёр нүүр гаргахгүй ээ Б.Энхбаяр аа!! Яг ийм юм болсон. Худлаа гэвэл ухраагаад үзээрэй
2023-01-17
Энэ дарвалзсан новшийг шоронд хийж ард түмний татварын мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болго.
2023-01-17
зочин:
Эрэлийн Эрдэнэбат ТВ-ээр хэнэгч үгүй төрийг буруутгаад яриад байнаа, гэтэл жирийн иргэн бидэнд 263 тэрбум байтугай 263,0 сая төгрөг ч зээл авах эрх байхгүй байгаа шүү дээ!!!
2023-01-17