Үндэсний статискийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүд 2022 оны урьдчилсан дүнг танилцууллаа.
Улсын Өмнөх онуудад ажиллагсдын дундаж цалин тогтмол өссөн хэдий ч инфляцын нөлөөллийн улмаас бодит худалдан авах чадвар цалингийн өсөлтөөр хэмжигдэхгүй байна. Иймд цалингийн бодит өсөлтийг цалингийн нийт өсөлт болон инфляцын зөрүүгээр хэмжиж харьцуулсан. 2018, 2021 онуудад инфляцын өсөлт цалингийн дундаж өсөлтөөс давсан учир цалингийн бодит өсөлт нь хасах үзүүлэлттэй байна. Энэ нь дээрх онуудад иргэдийн бодит худалдан авах чадвар буурсныг илтгэж байна.
2021 оны цалингийн бодит өсөлтийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар харвал нийт 19 салбарт ажилладаг иргэдийн бодит худалдан авах чадвар буурсан ба дараах салбаруудад ажилладаг иргэдийнх хамгийн их буурсан байна. Өөрөөр хэлбэл барилгын салбарт ажиллагсдын худалдан авах чадвар 17,1 хувиар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбар 12,4 хувиар, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбар 11,7 хувиар буурсан байна.
Ажиллагсдын дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар өмнөх оны дундаж цалинтай харьцуулахад барилга болон худалдаа борлуулалтын салбаруудын дундаж цалин хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.
ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 2022 оны гуравдугаар улиралд 1157,4 мянган төгрөг байна. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл 2022 оны гуравдугаар улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1,7 сая, эмэгтэйчүүдийнх 1,4 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 4.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.0 сая төгрөг байна.
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны гуравдугаар улиралд 2015 оноос 94.7 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 25.2 хувиар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2022 оны гуравдугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 2.1 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 852.6 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Уншиж байна |