Өсвөр насны таван хөвгүүнийг осгох эрсдэлээс аварчээ

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Номтын самбар" гэдэг газар өсвөр насны 5 хүүхэд зам дагуу явган алхаж, осгох эрсдэлтэй болсон тухай дуудлага өнөөдөр /2023.01.17/ шөнийн 03:26 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган алхсан Сүхбаатар сумын Ганзам багийн II байрны Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирч, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ