Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол "Шарын гол" ХК-ийн "Буянтын хөндийн адаг" алтны шороон ордыг ашиглах төсөлд өгсөн зээлийн асуудлаар үргэлжилж байна.
Хөгжлийн банкнаас 7,05 хувийн хүүтэйгээр 264 сая иенийн санхүүжилт олгосон. Зээлийг бүрэн төлж хаасан. Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газраас "Зээлдэгч Шарын гол ХК нь үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг. Тоног төхөөрөмжийн худалдах, худалдан авах гэрээнүүд хийгдээгүй, зээлээ хугацаандаа төлж чадахгүй "Эрдсдэлтэй" "гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэвч Зээлийн удирдлагын хорооны 2018.07.26 -ны өдрийн дүгнэлтээр тус төсөлд зээл олгохыг ДЭМЖСЭН тул, зээлийн гэрээ байгуулагдан олголт хийгдсэн байна.
Зээлийн зарцуулалтыг авч үзэхэд "Шарын гол" ХК нь зээлийн санхүүжилтээс 4 тэрбум төгрөгийг "Хэрлэн Онон Туул" ББСБ руу шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан байна.
"Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад байгаа гэсэн шалтгаанаар ирээгүй. Хөгжлийн банкны эх үүсвэрээс "Говь Караван" болон "Хэрлэн Онон Туул" ББСБ-ийн байгууллагын хувьцаа эзэмшигч Б.Батбаатар "Шарын Гол" ХК-ийн захирлаар ажиллаж байсан, ТУЗ-ийн гишүүн. Ж.Эрдэмбилэг Говь Караван гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан "Хэрлэн Онон Туул" ББСБ-д хувьцаа эзэмшдэг
"Шарын гол" ХК-ийн хувь эзэмшлийн танилцуулга:
Г.Хурал-ТЕГ газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн охин
"Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн зөвлөлийн гишүүн Б.Батбаатар ЭМ ЭН ЮҮ БИ кредит компанийн эцсийн өмчлөгч байгаа. ЭМ ЭН ЮҮ БИ кредит компанийн эцсийн өмчлөгч нь "Хэрлэн Онон Туул" ББСБ-ын 100 хувийн хувьцаа эзэмшигч
Уншиж байна |