БНСУ-ын Эхнэрийн урхи цувралын Шин Эригээр нь сайн мэдэх жүжигчин Ким Со Хён загварын алдарт "Vogue" сэтгүүлийн нүүрийн чимжээ.
Эхнэрийн урхи кино нь 2008 онд гарсан бөгөөд Монголд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж хүн бүрийн дуртай кино болсон. Тухайн үедээ үс засалт, стил имижийг нь хүртэл охид бүсгүйчүүд ихэд дуурайсан байдаг.
Тэрбээр Эхнэрийн урхи киноны бусад жүжигчдээ бодвол харьцангуй амжилттай яваа нэгэн юм.
Жүжигчин бүсгүй "Эхнэрийн урхи" киноны дараагаар Mr Zoo, Late spring, Whispering corridors, The Vilainess, Nobody Knows, Sky castle, Mine зэрэг олон ангит болон ганц ангитай кинонуудад гол болон туслах дүрээр тоглосон байна.
Жүжигчин Ким Со Хён өдгөө 50 настай хэдий ч гоо үзэсгэлэнгээ хадгалж яваа учир энэхүү сэтгүүлийн нүүр царайгаар сонгогдсон хэмээн онцолж байлаа.
Мөн Ким Со Хён "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Жүжигчин хүнд сэтгэл хөдлөлөө тэсэлгүй дарж, залгина гэдэг гурав дөрөв дахин хэцүү. Би эдгээр бүтээлүүдийг ар араасаа дүр бүтээж байхад эд эс бүр нь шахагдсан мэт санагддаг байсан. Өнгөрсөн жил миний хувьд олон өөрчлөлтийн цэг байсан. Энэ ондоо нээлтээ хийх хоёрх кино драм байгаа. Та бүхэн минь хүлээж байгаарай. Миний хувьд жил ирэх тусам өөрчлөгдөж ахиц дэвшилттэй амьдрах гэж хичээж байна. Тиймд намайг үргэлж дэмжиж тусалдаг та бүхэндээ хайртай шүү" гэв.
Уншиж байна |