АНУ-ын Калифорни мужийн Тулар тойрогт галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэргийн улмаас зургаан хүн амиа алдсаны дотор зургаан настай хүүхэд байсан талаар Фокс Ньюс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 03:30 цагийн орчимд Гошен суурингийн нэгэн байшинд энэ хэрэг гарчээ. Хэргийн газар ирсэн цагдаагийнхан байшингаас таван цогцос, нэг шархадсан хүн олсон бөгөөд шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна. Энэ халдлага санамсаргүй тохиолдол биш, гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.
Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, энэ хэргийг хоёр хүн үйлдсэн бөгөөд тэд хэргийн газраас зугтаж чадсан байна. Одоо сэжигтнүүдийг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |