Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга байсан М.Баярмагнай тэргүүтэй хүмүүс яагаад сонсголд ирэхгүй байна вэ
2023-01-17

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

 

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.  

 

Гэвч зарим албан тушаалтнууд ирэхгүй байгаа асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг  ""Империал гоулд майнинг" ХХК -ийн барьцаанд авсан лиценз барьцааны шаардлага хангахгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тухайлбал, Хаан банкны барьцаанд бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг 9,2 тэрбум төгрөгөөр үнэлж барьцааны шаардлага хангуулсан Хөгжлийн банкны 10.1.6 заасан барьцаан хөрөнгийн шаардлага хангаагүй. Тухайн үеийн хөгжлийн банкны удирдлагууд,  Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга байсан М.Баярмагнай тэргүүтэй хүмүүс яагаад сонсголд ирэхгүй байна вэ? Нийтийн сонcголд ирэхгүй байгаа албан тушаалтнуудыг дуудмаар байна" гэлээ. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bayarmagnaig sain shalgax xeregtei,Zaisand mash yntei xaust amidardag,yndeslelgyi mash ex bayjisan xun dee,Xuuliixan sain shalgax xeregtei dee.
2023-01-17
zochin:
Bayarmagnaig sain shalgax xeregtei,Zaisand mash yntei xaust amidardag,yndeslelgyi mash ex bayjisan xun dee,Xuuliixan sain shalgax xeregtei dee.
2023-01-17