АНУ-ын Флорида мужийн Форт-Пирс хотод Мартин Лютер Кингийн өдөрт зориулсан арга хэмжээний үеэр гэмт этгээд цугласан олон руу гал нээсэн хэрэг гарчээ. Энэ талаар EuroWeekly мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Мартин Лютер Кингийн өдөрт зориулсан баярт олон хүн цугласан байсан бөгөөд автомашины шоу үзэж байх үеэр хэн нэгэн гал нээжээ. Хэргийн улмаас найман хүн шархадсанаас нэгнийх нь биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ.
Одоо цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж, хэргийн сэжигтнийг хайж эхлэсэн бөгөөд энэ хэргийг нэг биш олон хүн бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг ч дэвшүүлэн шалгаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |