Мексикт зоогийн газар, наран шарлагын газарт тамхи татахыг хоригложээ

img

Мексикт олон нийтийн газарт тамхи татах, дэлгүүрт тамхи сурталчилахыг хориглосон хууль нэгдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилж эхэлжээ. Энэ арга хэмжээ нь хүүхэд болон өсвөр наснынхны эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж Мексикийн Хамааралтай тэмцэх үндэсний комисс мэдэгдсэн байна. 

 

Шинэ хууль хүчин төгөлдөр болсноор дэлгүүрт тамхины сурталчилгаа хийх, сурталчилаганы хуудас байршуулах, олон нийтийн газарт тамхи татахыг хориглох аж. Дунд сургууль, зоогийн газар, зочид буудал, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар, цэнгэлдэх хүрээлэн, тоглолтын талбай дээр тамхи татахыг хоригложээ.

 

Тамхи татахыг зөвшөөрсөн хэсгүүдийг гагцхүү гадаа байрлуулах бөгөөд ийм бүсэд ямар нэг үйлчилгээ, зугаа цэнгээн зохион байгуулах, хоол хүнсээр үйлчлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ