Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
·Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонсох |
09.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
·“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ ·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
10.30 |
“Их засаг” |
3 |
Хууль зүйн байнгын хороо |
·“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ ·“Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ / ·Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/ ·Бусад |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/ ·Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох ·Байгаль орчны төлөв байдлын тайлан сонсох ·Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох |
14.30 |
“Их засаг” |
ХОЁР.СОНСГОЛ |
||||
1 |
Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/ |
·Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/ |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
“Үндсэн хууль” |
Уншиж байна |