ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Якутад 30 жил тохиогоогүй хүйтэн өдөр болж, агаарын хэм -62 хүрчээ
2023-01-17

Якутын Тонгулах цаг уурын станц дээр 30 жилийн өмнөх дээд амжилтыг эвдсэн агаарын хэм бүртгэгджээ. Энэ талаар Якутын Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Татьяан Маршалик РИА Новости агентлагт мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, даваа гарагт Тонгулахд термометрийн зүү -62,4 хэмийг заасан нь энэ бүс нутгийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт аж. Өмнө нь, 1993 онд -61,8 хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн дээд амжилтад тооцогдож байв. 

 

"2023 он гарсаар Жилинда цаг уурын станц дээр -62 хэм бүртгэгдсэн. Өөр ийм хүйтэн хаана ч гараагүй байсан юм" хэмээн Маршалик онцолжээ. Цаг уурчдын мэдээлснээр, Якутад хэт хүйтэн өдрүүд нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилж, Якутын 19 бүс нутагт -60 хэм давж хүйтрэхээр байгаа гэнэ. Цаг уурын онцгой үзэгдлийн улмаас сургууль цэцэрлэгийг цахим хичээлд шилжүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин