ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Коза Ностра" бүлэглэлийн толгойлогч 30 жил зугтсаны эцэст баривчлагдав
2023-01-17

Италийн Сицилид Маттео Мессина Денаро баривчлагджээ. Тэрбээр Сицилийн мафийн хамгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг бөгөөд түүнийг 30 жил эрэн сурвалжилж байсан юм. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, даваа гарагийн өглөө Сицилийн нийслэл Палермо дахь хувийн эмнэлгээс Денарог баривчилжээ.Түүнийг Италийн алдарт "Коза ностра" мафийн толгойлогч гэж үздэг юм. Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Денарог баривчилсны дараа үл мэдэгдэх чиглэл рүү авч явсан гэх бөгөөд энэ баривчлах ажиллагаанд цагдаа нараас гадна 100 гаруй цэргийн алба хаагч оролцжээ.

 

2002 онд Маттео Денарод олон тооны аллага зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ялыг эчнээ оноож байв. Тэр дундаа 1992 онд мафийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж байсан прокурор Жованни Фальконе, Паоло Борселлино нарыг хөнөөсөн, 1993 онд Милан, Флоренц, Ромд дэлбэрэлт үйлдсэн, мафийн гишүүн байсан ч энэ мафийн хэргийн эсрэг гэрчээр оролцсон эрийн 11 настай хүүг хулгайлж, тамлаж, хөнөөсөн зэрэг хэргээр Денарод ял оноож байжээ. Маттео Денаро 1993 оноос хойш хууль сахиулагчдаас зугтаж нуугдаж байгаа ч нууц газруудаас харьяаны хүмүүстээ тушаал өгсөөр байсан гэж үздэг. 

 

Италийн мөрдөгчид олон жилийн туршид Денарог барихад тун ойрхон байсан тохиолдол нэг бус удаа гарч байсан гэнэ. Мөрдөгчид Денарогийн найз нөхөд, ойрын хүмүүсийг тасралтгүй ажигладаг байжээ. Ийм мөрдлөгийн дүнд 2013 онд Денарогийн эгч Патриция болон мафийн бусад зүтгэлтнүүдийг баривчилжээ. Түүнчлэн Денаротай холбоотой санхүүгийн хөрөнгүүдийг хураасан нь тэрбээр улам бүр тусгаарлагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэнэ. Маттео Денарогийн зураг маш ховор байдаг тул цагдаагийнхан түүнийг олон жилийн дараа ямар төрхтэй болсныг мэдэхийн тулд гадна төрхийг бүтээх программ ашиглажээ.

 

Коза Ностра 

Коза Ностра буюу сицилиэр "манай үйл хэрэг" гэсэн утгатай үгсээр нэрлэгдсэн энэ бүлэглэл нь Сицилийн гэмт хэргийн бүлэглэл, дэлхийн хамгийн том мафиудын тоонд багтдаг. 

 

Коза Ностра нь зохион байгуулалтын ерөнхий бүтэц бүхий гэмт хэргийн бүлэглэлүүдийг нэгтгэдэг чөлөөт холбоо аж. Энэ бүлэглэл нь шатласан пирамид тогтолцоотой байдаг гэнэ.

 

XIX зууны эхэн үеэс эхлэн Сицилид үйл ажиллагаа явуулж эхлэсэн Коза Ностра ХХ зууны эхээр олон улсын байгууллага болон хувирчээ. Анх жүржийн суулгац эзэмшигчид, томоохон газрын эздийг дээрэмчдээс хамгаалдаг байсан энэ байгууллага яваандаа үйл ажиллагаагаа тэлж, өөрсдөө бүхий л салбарт гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах болжээ. ХХ зуунаас эхлээд Коза Нострагийн үйл ажиллагааны гол чиглэл нь дээрэм байсан гэнэ. 

 

Энэ байгууллага "гэр бүл" гэж нэрлэгдэх хэд хэдэн бүлгүүдээс бүрдэнэ. "Гэр бүл" нь хатуу шатлан захирагдах ёстой, ийм бүлгийг "загалмайлсан эцэг" захиродаг аж. Гудамж, дүүрэг, эсвэл бүхэл бүтэн мужийг "гэр бүл" -ийн үйл ажиллагаа явуулах унтаг болгон зааж өгөх бөгөөд тойрог бүрт гурван гэр бүл үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө толгойлогчийг сонгодог гэнэ.

 

Коза Ностра гэсэн нэр томъёог Марио Пьюзо "Загалмайлсан эцэг" романаараа дамжуулан дэлхийд алдартай болгосон.Марио Пьюзогийн романд Коза Нострагийн үйл ажиллагаа болон ёс суртахууныг ихээхэн бодитоор харуулсан гэж үздэг. 

 

Одоо бол Коза Ностра гэх нэр томъёо нь гагцхүү Сицилийн мафи болон АНУ дахь Сицилийн уугуулуудад хамааралтай аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин