Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Монгол эм импекс концерн ХХК-ийн зээлд хийсэн шинжээчийн дүгнэлт: Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэхээр 7.2 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оноос таван жилийн хугацаатай авсан зээл чанаргүй ангилалд орж, 2022 онд төлөгдөж хаагдсан.
Зээлийг зориулалтын бусаар ашигласан бөгөөд тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр баригдаагүй.
Хөгжлийн банкны 7.2 тэрбум төгрөгийн зээлийн
-Саруул тауэрын ажилд 2.1 тэрбум төгрөгийг
-13-ын барилгын ажилд 1.4 тэрбум төгрөгийг
-Дархан-Уул, Булган аймаг дахь барилгын ажлын зураг төсөлд 0.5 тэрбум төгрөгийг
- Монгол эм импекс концерн ХХК болон хамаарал бүхий бусад компанийн зээлийг төлөхөд 2.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Монгол эм импекс концерн ХХК-ийн 90 хувийг Бишрэлт групп, 10 хувийг иргэн Б.Болормаа эзэмшиж байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Төсөл яагаад хэрэгжээгүй вэ?
Монгол эм импекс концерн ХХК-ийн дэд захирал Б.Мөнх-Эрдэнэ: Манай төсөл 2012 оноос эхэлсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эмийн хэрэглээний 30-35 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Солонгос, Энэтхэгийн зөвлөх ажиллуусны үр дүнд 2018 онд таван жилийн хугацаатай зээлээ авсан. Бид 2022 оны 01 дүгээр сард зээлээ хааж, дуусгасан.
Нийт 7.2 тэрбум зээлийн 5.5 тэрбум нь төслийн туслан гүйцэтгэгч барилгын компани руу шилжүүлсэн. Үлдсэн зээлийн зарцуулалтыг манайх тайлагнасан.
Уншиж байна |