Энэ онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 90 хувьд нь олгохоор болсон. Тэгвэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эсэх мэдээллийг өчигдрөөс эхлэн халамжийн газраас тухайн өрхийн тэргүүний утсанд мессэжээр илгээж эхэлсэн байна.
Одоогоор нийт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах ёстой өрхөд мессэжээр мэдээллийг хүргэх үйл явц үргэлжилж байгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээллээ.
Тус газраас өгсөн мэдээллээр хэрэв таны утсанд "Таны хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах болсон байна" гэх мессэж ирээгүй бол өөрийн оршин суудаг сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой юм.
П.ГОО
Уншиж байна |