Oxfam: Дэлхийн хүн амын нэг хувь нь дэлхийн нийт баялгийн 62 хувийг эзэмшдэг

Сүүлийн 25 жилд анх удаа дэлхий дээр нэн ядуу болон туйлын баян хүмүүсийн тоо зэрэгцэн өссөн үзүүлэлт ажиглагдаж байна гэж буяны байгууллагуудын нэгдэл болох Oxfam-ын жил тутмын илтгэлд онцолжээ.
Тайланд өгүүлснээр, корпорациуд болон тэдгээрийн эзэмшигчид нь төрөл бүрийн хямралаас ихээхэн ашиг олж байгаа аж. Ингэснээр 2020 оноос хойш хуримтлагдсан дэлхийн нийт баялгийн 62 хувь буюу 26 их наяд ам.доллар нь дэлхийн хамгийн баян хүмүүс болох нэг хувьд оногджээ. Харин үлдсэн баялгийг хүн амын 99 хувь нь эзэмшиж байгаа аж.
Өнгөрсөн онд "хүнс болон эрчим хүчний компаниудын орлого эрчимтэй өссөн"-ий ачаар тэрбумтнуудын хөрөнгө ихээхэн нэмэгджээ. Энэ төрлийн компаниудын орлого 2022 онд хоёр дахин нэмэгдсэн байна.
Дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй 1,7 тэрбум хүн инфляцийн өсөлт нь цалингийн өсөлтийн хэмнэлээс хурдацтай байгаа орнуудад амьдарч байгааг энэ тайланд онцолжээ. Мөн дэлхий даяар 820 сая гаруй хүн буюу 10 хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэнээс 60 хувь нь охид, эмэгтэйчүүд байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ