УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Т.Аюурсайхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан хамаарал бүхий сүлжээгээрээ их хэмжээний мөнгө угааж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учруулсан байх магадлалтай хэмээн сэтгүүлч Х.Ган-Ялалт холбогдох баримт мэдээллийг Тагнуулын ерөнхий газар, АТГ, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт "Т.Аюурсайхан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаас ажлаа эхлүүлсэн. Т.Аюурсайхан сайд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн 70 гаруй компаниар дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" компаниас "хулгай" байх магадлалтай. МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүд "Эрдэнэс тавантолгой" компанид менежментийн баг нэрээр шургуулж оруулсан сүлжээ гэж харагдахаар байна.
Баттулгын Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан
Баатарын Отгонжаргал "Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авалтын аудитор, Ерөнхий аудитор, Т.Аюурсайханы Шадар туслах
Содномцэрэнгийн Энхтөр. Б.Ганхуягийн зөвлөх байсан
Алтангэрэлийн Чинзориг. Баттулгын Ганхуягийн гэр бүлийн найзууд. "Эрдэнэс Тавантолгой" компанийн борлуулалт маркетинг, тээвэрлэлтийн газрын дарга,
Бат-Эрдэнэ "Эрдэнэс тавантолгой" компанийн худалдан авалтын газрын дарга
Х.Нурлат "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал
Д. Алтанцэцэг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан. Ерөнхий нягтлан бодогч Н.Алтанцэцэг нь Монголын оюутны холбооны нягтлан байсан.
Батбилэгийн Мөнхбаатар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхайн газрын дарга
Хашбатын Батсайхан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирлагын газрын дарга
Эдгээр хүмүүс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт 2018 оноос хойш орж ирсэн. 2016 онд Б.Ганхуяг 2016 оноос Гүйцэтгэх захирлаар томилогдсон."Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт орж ирсэн эдгээр хүмүүс нь хамаарал бүхий хүмүүсээрээ компани байгуулж мөнгө угаадаг. Тухайлбал, Ишравжаагийн Даваадорж. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргаар томилогдсон. Энэ хүн бол Т.Аюурсайханы найз, бие төлөөлөгч, Лаки Лайф компанийн эзэмшигч. Уг компанийн захирал нь Ганболдын Гантөмөр гэх эмэгтэй Мон Версус, Асгат Ресорс гэдэг хоёр компани байгуулж, "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарлаж буй тендерт шалгаруулалтгүй оролцдог. Ингэхдээ И.Даваадоржийн эхнэр болон төрсөн эгчтэй хамтардаг. Үүнд, Эрдэнэс Таван толгой ХК-ийн уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил \8.9 тэрбум\, Баянгол дүүрэгт бөөн хэл ам дагуулж улсын цэцэрлэг, сургууль барьсан \1-2 тэрбум\ .Дээрх хоёр тендерийг авсны дараа мөнгө угаах зорилгоор Ар гүнтийн аманд 69 айлын тансаг зэрэглэлийн хаусыг барьсан байх магадлалтай. Үнэ:м2 нь 3.3 сая нийтдээ 20.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий болгосон.
Гуравдугаарт, 2022 оны 12 дугаар сарын 5-наас эхэлсэн жагсаалыг хэн санхүүжүүлж байгаа вэ гэх асуудал анхаарал татаж байгаа. Учир нь Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын оюутны холбооны үе үеийн төлөөллийг жагсаал цуглаантай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэж 2022 оны 12 дугаар сарын 8-нд мэдээлэл хийсэн. Гэтэл МОХ-ны нэр нөлөөтэй гол зохицуулагч нь Т.Аюурсайхан гишүүн юм. Үүнийг батлах хамгийн том баталгаа Эрдэнэс Тавантолгой, Монголын төмөр зам, Тавантолгой түлш зэрэг төрийн өмчит гурван компанид түүний нөлөөлж томилуулсан гүйцэтгэх захирлуудаас тодорхой харагдана. Энэ асуудлыг ч АТГ шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Т.Аюурсайхан сайдыг дуудаж мэдүүлэг авсан нь үүнийг нотолж буй хэмээн бид харж байна" гэлээ.
П.ГОО