Зүрх судасны өвчин үүсэх эрсдэлд ихэвчлэн нас болон удамшил нөлөөлдөг гэж үздэг. Гэвч хүрээлэн буй орчны нөхцөл муу байх нь ч даралт ихсэхэд нөлөөлдөг болохыг Хятадын эрдэмтэд тогтоожээ.
Тодруулбал, агаарын бохирдол болон халуун уур амьсгал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг Гуанжоугийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тэд урт наслалтын талаар судалсан өргөн цар хүрээтэй эрдэм шинжилгээний ажлын мэдээллүүдийг судалжээ. Төслийн судлаачид 1998-2018 оны хооронд ахмад настнуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд болон төрөл бүрийн өвчний эрсдэлийн хүчин зүйлсийг судалсан байна.
Судалгаанаас харахад, бохирдуулагч бодисын бөөгнөрөл нэмэгдэх, халуун уур амьсгал даралт ихсэхэд нөлөөлдөг аж. Харин ногоон байгууламж ихтэй хотуудын оршин суугчдын эрүүл мэндийн байдал бусадтай харьцуулахад тун сайн байсан гэнэ.
Хятадын эрдэмтдийн хийсэн судалгааны дэлгэрэнгүй үр дүнг Science of the Total Environment шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |