ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Вагнер" хувийн цэргийн компанийн командлагч Норвеги улсаас орогнол хүсжээ
2023-01-16

Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер"-ын хөлсний цэргүүдийн командлагч асан Андрей Медведев Норвеги улсаас улс төрийн орогнол хүсжээ. Энэ талаар "Гулагу.нет" хүний эрхийг хамгаалах санг үндэслэгч Владимир Осечкин мэдэгдсэнийг "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлсний цэргүүдийн командлагч асан Медведев Мурманск мужийн Никель тосгонд байх хилийн боомтоор Норвеги рүү нэвтэрчээ. Тэрбээр хууль бусаар, хилийн торон хашааны доогуур мөлхөн орж, хилчид түүнийг илрүүлэн анхааруулах зорилгоор буудахад нуур гатлан зугтсан гэнэ.

 

Ингээд хилийн нэгэн тосгонд очиж, эхний дайралдсан айлдаа орж, цагдаа дуудахыг хүссэн гэж Владимир Осечкин өгүүлжээ.

 

Ингээд "Вагнер"-т зүтгэж байсан Медведевийг цагдаагийн хамгаалалтан дор Норвегийн нийслэл рүү хүргэж, цагаачлалын хууль зөрчигчдийг саатуулдаг төвд оруулсан байна. Медведев улс төрийн орогнол хүссэн бөгөөд "Вагнер" компанийн тэргүүн, Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний эсрэг мэдүүлэг өгөхөөр зэхэж байгаа гэнэ.

 

Медведев 2022 оны долдугаар сарын эхээр "Вагнер" компанитай дөрвөн сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. Түүнийг эхлээд Сальск дараа нь Украины луганск муж руу илгээжээ. Луганскад очсоныхоо дараа хөлсний цэргүүдийн довтолгооны отрядын нэгдүгээр тасгийн командлагчийн албан тушаалд томилогдсон байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард өөрийгөө цэргээс оргон зайлагч Андрей Медведев хэмээн нэрлэсэн хүн вагнерчууд нэгнийгээ хэрхэн гутаан доромжилдог талаар ярьж буй бичлэг цахим ертөнцөд тархаж байсан. Тэрбээр хөлсний цэргүүд болон Евгений Пригожинийг шалгахыг шаардаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Асуулт:
Хөлсний алуурчдын хэдэн хувь нь шоронгийн хулгарууд гэлээ
2023-01-16