Оросын цэргүүд Украины музейнүүдийг тонон дээрэмдэж байгаа нь Дэлхийн II дайны үеэс хойших, урлагийн бүтээлийн хамгийн том хулгай гэж Америкийн Нью-Йорк Таймс сонин бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросоын цэргүүд Украины музейнүүдээс скифүүдийн алтнаас эхлээд авангард зураг хүртэл олон мянган урлагийн бүтээл хулгайлсан байна. Гагцхүү Херсонд гэхэд л 15 мянга гаруй урлаг, түүхий үнэт бүтээл хулгайлагдсан гэж Украины Прокурорын газар мэдэгджээ.
Дайн эхэлснээс хойш Украины хотуудад 30 гаруй музейг тонож эсвэл бүрэн устгасан байна. Энэ нь Дэлхийн II дайнаас хойших, урлагийн бүтээлийн хамгийн том хулгай гэж шинжээчид онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |