Ням гарагт Мадридад олон мянган эмнэлгийн ажилтан эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. DW агентлагийн мэдээлснээр, Засгийн гаазр нь нийгмийн эрүүл мэндийн салбарыг сүйрүүлж байгааг эсэргүүцэн жагссан байна.
Жагсагчид эмнэлгийн хувцсаа өмсөн, төв гудамжаар жагсан, бөмбөр нүдэж, уриа лоозон хашгиран алхжээ. Испанийн нийслэлд болсон энэ эсэргүүцлийн жагсаалд 30 мянга орчим хүн оролцсон байна. Мадрид хот Испанийн хамгийн чинээлэг бүс нутгуудын нэг хэдий ч нэг хүн амд ногдох эмнэлгийн анхан шатны тусламжид үзүүлэх хөрөнгийг хамгийн багаар тогтоодгийг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцжээ.
Өмнө нь эрүүл мэндийн салбарынхныг дэмжих энэ төрлийн эсэргүүцлийн арга хэмжээ өнгөрсөн онд болж байлаа. 2022 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжин олон мянган хүн Мадридад болсон эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |