Нийслэлийн хот тохижилтод "Батсээр" компани цас цэвэрлэгээний нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн гэх асуудал өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Тодруулбал, Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн байдаг.
Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг машин багадаа зургаан хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ.Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан" гэлээ.
Зам талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо.
Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой.
Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай
Уншиж байна |