Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ж.Сүхбаатар: Т.Бадамжунай мэтийн хулгайч нар Монголыг бузарласан
2023-01-16

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түр хорооны ажлын үйл явцын талаар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Энэ удаагийн сонсгол бол Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу зохион байгуулагдаж буй Монгол Улсын парламентын түүхэн дэх анхны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол юм. Үүгээрээ Монгол Улсын парламентад шинэ хуудас нээж байгаа"-г тэмдэглэлээ.

 

 Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулна.

 

  1. 01 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтад хийсэн шинжээчдийн дүгнэлтийг сонсож, холбогдох гэрчүүдээс асуулт асууна.

  2. 02 дугаар сард улсын төсвийн шилжүүлсэн 350 төсөл, арга хэмжээний зарцуулалттай танилцана.

  3. 03 дугаар сард Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2550 зээлийн зориулалт, зарцуулалтыг сонсоно.

 

Энэ гурван удаагийн сонсголыг нэгтгэн, УИХ-ын хаврын чуулганд 04 дүгээр сард танилцуулах юм.

 

Өнөөдрийн сонсголоор дараах 11 зээлдэгчийн мэдээллийг сонсож, нотлох баримтыг шинжлэн судална.

 

  1. БЭРЭН ГРУПП

  2. ЗЭСТ ӨНДӨР ХХК

  3. МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК

  4. МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК

  5. МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК

  6. ГАЗ ИМПОРТ ХХК

  7. МОН ЛАА ХХК

  8. ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР ХХК

  9. ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК

  10. ЭНСАДА-ИСТЕРН ХХК

  11. ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ ХХК

 

Зээлийн зарцуулалтыг данс хөөх аргаар судалсан. Одоогоор 3 сая орчим дансны гүйлгээг шалгаад байгаа бөгөөд 04 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.


 

Бэрэн групп ХХК-ийн зээлд хийсэн шинжээчийн дүгнэлт: Бэрэн группт нийт гурван удаа зээл олгосон.

 

1.2014 онд 22.7 сая ам.долларын зээлийг барилгын арматурын үндсэн тоног төхөөрөмжийг Япон улсаас авах зориулалтаар олгосон. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 147.7 тэрбум зээлийн үлдэгдэлтэй, чанаргүй ангилалд байна.

 

2.2018 онд 4.5 сая ам.долларыг барилгын арматурын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд зориулахаар олгосон.  Нийт 39.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

 

3.2020 онд 11.6 сая ам.доллар /Баригдаж дуусаагүй барилгыг дуусгах/-ын зээлийг олгосон байна.

 

 

Зээл олгохдоо

 

2014 онд 22.7 сая ам.долларыг авахдаа барьцааны шаардлагыг хангаагүй байна.

 

4.5 сая ам.долларыг нэмж олгохдоо холбогдох нөхцөл шаардлагыг хангуулаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байхад Бэрэн группт давуу байдал олгож, зээлийг нэмж олгосон. 

 

Гурав дахь удаа 11.6 сая ам.доллар олгохдоо зээлийн шаардлагыг бүрэн хангаагүй байхад өгчээ.

 

Зээлийн зарцуулалт:

Нийт олгосон санхүүжилтээс 4.4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан. 32 удаагийн үйлдлээр 1.2 сая ам.долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн үйлдлээр 3.1 сая ам.долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж, ямар зориулалтаар ашигласан нь тодорхойгүй байна.

 

Нотлогдсон байдал:

 

Нийт 7.2 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар зарцуулсан. Үүнээс 1.5 сая ам.долларыг хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр өөрийн данс руугаа шилжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Мөн хамаарал бүхий этгээд болох “Нэхээсгүй эдлэл” ХХК, Атар өргөө ХК, Бэрэнтрэйд ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд 5.7 сая ам.долларыг зарцуулсан нь нотлогджээ.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Зориулалт бусаар ашиглаж, хамаарал бүхий компаниудынхаа зээл, зээлийн хүүд 5.7 сая ам.доллар төлсөн асуудалд ямар тайлбар өгөх вэ?

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан. Манайх хувийн групп компани, компани хооронд харилцан гүйлгээ хийдэг.

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна уу?

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Бид хуулийн байгууллагад шалгагдаж, нууц задруулахгүй байх гэрээ хийсэн байгаа.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Бэрэн группээс Бэрэн трейд рүү, Бэрэн трейдээс Б.Мөнхтөр таны данс руу санхүүжилт зузаатгал хэлбэрээр шилжсэн байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Гангын үйлдвэр барьж байгаа төсөл гүйцэтгэгчтэй маш олон удаагийн уулзалт хийдэг, томилолтоор явдаг. Миний картанд зузаатгал орж байгаа  ч төсөлдөө зарцуулагддаг гэж ойлгож болно. Гангын үйлдвэрийн ТЭЗҮ-ийн төлбөрийг хямдруулахын тулд зарим тохиолдолд төлбөрийг бэлнээр хийдэг.  

 

 Түр хорооны дарга Б.Энхбаяр: Бэрэн групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу шилжүүлж, хувьдаа ашигласан 1.5 сая ам.доллар зориулалт бусаар ашигласан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Та мөрийтэй тоглоом тоглодог уу?

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглоом тоглодоггүй.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таны гүйлгээнээс Хонконг, Макаогийн чөлөөт бүсэд казиногийн АТМ-аас маш их зарлагууд бэлэн мөнгөөр гарсан байгаа.

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би энэ гүйлгээнүүдийг шүүх дээр баримтаар нотлох болно. Энэ асуудлыг АТГ шалгаж, шүүх рүү шилжиж байгаа.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та Үйлдвэр худалдааны сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Т.Бадамжунай гэдэг хүнийг таних уу?

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Танина. Т.Бадамжунай манай Архангай аймгаас сонгогдсон улстөрч хүн. Манай Архангайнхан бүгд танина.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та энэ хүнтэй Макао болон Сингапурт энэ хүнтэй уулзаж байсан уу?

 

Бэрэн группын захирал Б.Мөнхтөр: Сингапурт тааралдаж байсан.

 

Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар: Арматурын төсөлд зээл авч болно. Дахиад орон сууцны зээл зэргээр дахин дахин авсан байна. Нэг компани Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авчихдаг. Шаардлага хангаагүй шахам байхад дараагийн зээлээ авчихдаг.

 

 

Ер нь бол Т.Бадамжунай мэтийн хулгайч нар Монголыг бузарласан. Үүнийг хариуцлагатай хэлэх ёстой. Улаанбаатарын утаа, түгжрэл одоо ч яригдаж байна.

 

5.7 сая ам.доллараар бусад компанийхаа зээл, зээлийн хүүг төлж болох уу?

 

Бэрэн группын гүйцэтгэх захирал М.Цэлмэг: Та буруу ойлголттой явж байна. Арматурын төслийг Монгол даяараа ойлгож байгаа, Монгол Улсад урт хугацаандаа хэрэгтэй төсөл.

 

 

Барилгын төсөл маань зүгээр нэг арилжааны төсөл биш. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл. Манай Хөгжлийн банкнаас 720 айлын орон сууц барих санхүүжилт авахаасаа өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн. Бэрэн групп 650 айлын газрыг чөлөөлж, модон жорлон, янданг бууруулж чадсан. Барилгын төслийн зээл чанаргүй болсон нь ковидтой холбоотой. Барилгын салбарт маш хүнд туссан. 

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд манай компани шалдаа бууж, бүх юмаа битүүмжлүүлж, нэр хүндээ алдаж, бүх талын дарамт шахалтад өртөж байна. Гэвч бид зээлээ төлнө.

 

Үүнийг улстөржүүлмээргүй байна. Манай компани 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа бид хэзээ ч улс төртэй холбогдож байгаагүй. Улс төрөөс ангид байсныхаа үр дүнд бид сүүлийн нэг жил дарамтад амьдарч байна. Одоо бизнес эрхлэгчдээ бодооч ээ. Дэмжээд явахын оронд улам унагааж, шаланд нааж, хананд шахаад буруутан болгож, өөрсдийнхөө арьсыг хамгаалдаг баймааргүй байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-06-13
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-06-13
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-06-13
Ерөнхийлөгч асан:
Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргалаа Өнөөдөр /2023.01.16/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах тухай иргэний эрхээ эдэлж, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандлаа. Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “би цагаадсан, Дээд Шүүхтэй тохирсон, Эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар боллоо. Ардчилсан Намын Хэвлэл мэдээллийн газар
2023-01-16
Олон таван юмгүй араас нь очиж газар дээр нь нухуулах хэрэгтэй эд бол монголын даыснууд
2023-01-16
МИ ОВОГТУУД НАРАНХУ БАДАМЖУНАИ НАРИН ГАЗРИН НАИМАЧИДИИГ ШАЛГАЧЭЭ УБ ГАМШИГ БОЛГОСОН
2023-01-16
Urdah ajlaa hiij chadahgui hen negen ruu buruugaa l chihdeg Zasgiin Gazar Saiduudtai bolson. Ene ue shig Mongol hulgaich nartal l baisangui dee
2023-01-16
СҮХБААТАР ГИШҮҮНЭЭ..:
ЯРИХ ГЭЖ ... ШОДРОГОСОХ ГЭЖ БАЙВАЛ ҮНДСЭЭР НЬ ЯРЬ. ... М.ЭНХБОЛД , БАДАМЖУНАЙ НАРЫН БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЯРИНА. ... ХОЁРЫН ХООРОНД, ЧАЦГАН ЧАВГАНЦ ЦАРАЙЛЖ ХЭРЭГГҮЙ....
2023-01-16
Танай нам штээ
2023-01-16