Оросын цэргийн алба хаагч Белгород мужийн Тоненькое дахь цэргийн ангийн нутаг дэвсгэр дээр гранат дэлбэлсний улмаас ойролцоо байсан зэвсгүүд дэлбэрч, гал түймэр гарчээ.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, энэ хэргийн улмаас гурван цэргийн алба хаагч амиа алдаж, 16 хүн шархадсан бол найман хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Гранат дэлбэлсэн цэргийн алба хаагч амьд гарсан, одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан болон шархадсан бүх хүн дайчлагдсан эрс байжээ. Энэ үйл явдлын талаарх албан ёсны мэдээлэл, Батлан хамгаалах яамны тайлбар гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |