Өмнөд Солонгост 40 гаруй машин мөргөлдсөн томоохон осол гарав
Өчигдөр хойд нутгийн Почон хотын хурдны зам дээр 40 гаруй машин осолдсоны улмаас нэг хүн нас барж, гурван хүн хүнд бэртсэн хэмээн албаныхан мэдэгдэв.
Сөүлээс зүүн хойд зүгт 46 км-ийн зайд орших Почеон хотын Гури-Почён хурдны замд оройн 21:15 цагийн орчимд 40 гаруй автомашин осолдсон бөгөөд дөрвөн хүн ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.
Мөн цаашлаад 21 орчим хүн хөнгөн гэмтэл авч, эмчилгээ хийлгэсэн гэж тэд нэмж хэлэв. Гал түймрийн албаныхан нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч, аврах болон бусад шаардлагатай ажилд 130 орчим албан хаагч ажилласан байна. Ослын тодорхой шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч зам мөстсөн нь нөлөөлсөн байж магадгүй гэж албаныхан мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ