Балба улсын эрх баригчид даваа гарагийг үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарлажээ. Энэ нь 72 хүнтэй зорчиж явсан онгоцны осолтой холбоотой гэж Online Khabar сонин мэдээлсэн байна.
Ням гарагт Балбын Покхара хотод 68 зорчигч, хөлгийн багийн дөрвөн гишүүн Катмандуг зорин зорчиж явсан онгоц сүйрсэн юм. Энэ ослын улмаас онгоцонд байсан бүх хүн амиа алджээ.
Онгоцны ослын шалтгаан одоогоор тодорхойгүй, шалтгааныг тодруулах таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |