ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ОХУ пуужингийн цохилт өгсний улмаас 29 хүн амиа алдаж, Днепрт гашуудал зарлав
2023-01-16

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын тал Украинд дахин их хэмжээний цохилт өгсөн юм. Энэ цохилтын үеэр харвасан нэг пуужин Днепр хотын есөн давхар орон сууцыг онож, барилгын нэг хэсэг бүхэлдээ нурсан байна. Сүүлийн үеийн мэдээллээр, дэлбэрэлт болсон газраас 29 хүний цогцос олджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, нурангийг цэвэрлэх, амьд үлдэгсдийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа, хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй гэнэ. 

 

Украин, Оросын дайны фронтын шугамаас багагүй зайд орших Днепр хотод оросууд цохилт өгсөн нь дэлхий дахины анхаарлыг татсан эмгэнэлтэй үйл явдал болж өнгөрлөө. Украины аврах албаныхны мэдээлснээр, дэлбэрэлт болсны дараа нурангийг цэвэрлэх үеэр 40 хүнийг аварч чаджээ. Харамсалтай нь 29 хүн тэр дундаа нэг хүүхэд нуранганд даруулж амиа алдсан бол 73 хүн гэмтэж бэртсэний 14 нь хүүхэд байгаа аж. Орон сууцны 43 оршин суугч сураггүй болсонд тооцогдож байгаа, тэднийг эрэн хайх ажил үргэлжилж байна гэж Днепр хотын Рад мэдэгджээ. Олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсны улмаас Днепрт гурван өдрийн гашуудал зарлажээ. 

 

УНИАН сонины мэдээлснээр, нэгдүгээр сарын 14-ний амралтын өдөр, орон сууцны ихэнх оршин суугч гэртээ байх үед энэ цохилт болсон байна. Ойролцоогоор нэг тонн орчим жинтэй Х-22 пуужин барилгыг онож дэлбэрсний улмаас орон сууцны нэг хэсэг бүхэлдээ сүйджээ. Энэ орон сууц нь нийт 16 орцтой, пуужинд өртөн сүйрсэн орцонд  72 айлын нийт 200 хүн амьдарч байсны 50 орчим нь хүүхэд аж. Цэргийн шинжээчдийн мэдээлснээр, энэ төрлийн пуужинг задгай тэнгист усан дээр байгаа томоохон байг онох, газар дээр байгаа объектуудыг устгахад зориулан ашигладаг, нарийвчлал багатай ч хөнөөх чадвар нь асар их гэнэ.

 

Нэгдүгээр сарын 14-ний өдөр ийнхүү цохилт өгснөө Оросын тал "Украины цэргийн удирдлага болон түүнтэй холбоотой эрчим хүчний объектуудад пуужингийн цохилт өгсөн" хэмээн тайлбарлажээ. "Бүх байг оносон. Цохилтын зорилго биелэгдсэн" хэмээн Оросын Батлан хамгаалахын яамны албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Түүнчлэн энэ үйл явдлын дараа, ням гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Украин дахь цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байгаа хэмээн мэдэгджээ.

 

"Эерэг үр дүнтэй байна. Бүх зүйл Батлан хамгаалахын яам болон Ерөнхий штабын төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Манай дайчид байлдааны ажиллагааны үр дүнгээрээ биднийг нэг бус удаа баярлуулна гэж найдаж байгаа" хэмээн Путин онцолсон байна.

 

Х-22 пуужин 

Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнатын мэдэгдсэнээр, Днепр хотын орон сууцыг сүйтгэсэн пуужин нь Х-22 пуужин бөгөөд үүнийг Ту-22М3 онгоцноос харвасан гэнэ. 

 

"950 килограмм жинтэй, "онгоц тээвэрлэгчдийн алуурчин" гэж нэрлэгддэг энэ пуужинг тэнгис дэх онгоц тээвэрлэгч группуудийг устгахад зориулагдсан, энэ пуужинг цөмийн хошуугаар цэнэглэх боломжтой. Гэтэл ийм пуужингаар хүн ам шигүү суурьшсан хотод цохилт өгч л байдаг" хэмээн Юрий Игнат мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Оросын тал өмнө нь Украин руу цохилт өгөхдөө энэ пуужинг ашиглаж байсан гэнэ. Хэдэн сарын өмнө Кременчуг дахь худалдааны төвд яг ийм пуужингаар цохилт өгчээ.

 

Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Украины зэвсэглэлд энэ төрлийн пуужинг амдан устгах чадвартай зэвсэг байдаггүй гэнэ.

 

Орос улс Украины эсрэг түрэмгийлэл эхлүүлснээсээ хойш Х-22 төрлийн 210 пуужинг Украин руу харважээ. Үүнээс нэгийг нь ч амдан устгаж чадаагүй байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-01-16
Дайтаж байж юунд нь гонгиноод байгаа юм...
2023-01-16
ард:
зелинский натотой хамтарч хүүхдээр халхавч хйиж дайныг өдөөсөөр л байна орсууд одоо л дайнаа эхлэж байх шиг байна
2023-01-16
Баахан хүүхэд алаад л байгаа юм энэ оросууд, угаасаа Украйныг ялж чадахгүй байж дайрч дайн хийх хэрэггүй байсан л даа эхнээсээ
2023-01-16
Тэнэг өмбүү минь ээ:
Эх орноо айж хулчийж хамгаална гэж байдаггүй юм..
2023-01-16
ЗОЧИН:
ПУТИН ЧИНЬ ЦУС СОРОГЧ ЯРГАЧИН БОЛЧИХСОН ЮМ БАЙНА, ЭНГИЙН ИРГЭДИЙГ ИНГЭЖ БӨӨНӨӨР НЬ АЛЖ БОЛОХШҮЙ Ш ТЭ ПУТЛЕРЭЭ? ПУТЛЕР ХУРДАН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ, ҮЙЛИЙН ҮР НЬ ИРНЭ ДЭЭ
2023-01-16
Зочин:
Энэ дайнд ганц Путин буруутай гэж боддог байв. Үгүй юм байна шүү. Оросын ард түмэн бүгд буруутай. Энгийн иргэдийг пуужиндсан тухай мэдээний дор оросууд фашист, рашист комментууд бичсээр байна. Дайн, хүчирхийллийг эсэргүүцэхгүй дуугай байгаа нь ч бас буруутай.
2023-01-16
chi bsn bol buuj uguud uur ornii bool bolood suuhiin bnaldaa uhna chin:
uhna
2023-01-16
zochin:
ertxen buuj ogooch
2023-01-16
Тэнэг өмбүү минь ээ:
Эх орноо айж хулчийж хамгаална гэж байдаггүй юм..
chi bsn bol buuj uguud uur ornii bool bolood suuhiin bnaldaa uhna chin:
uhna