Трио киноны хамт олон нийгмийн сайн сайхны төлөө нэгдэнэ гэв

Найруулагч Д.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр болсон билээ.
Тус киноны уран бүтээлчид кино нээлтээ хийхийн хажуугаар Австрийн Перт хотын Buswood задгай кино театрт "Трио" киногоо гаргахаар болсон байна. Уг кино театраас орж ирсэн орлогыг Монголын дауны холбоо болон Австралийн дауны холбоонд хандивлахаар болжээ.
“Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.
Трио кино нь Тайланд, АНУ, Польш, Монгол, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртээд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ