Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ
2023-01-13

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.

 

1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Үндсэн хуулийн ойн өдөр анхны Ерөнхийлөгчдөө онцгойлон баяр хүргэлээ.


Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсоход Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлж байжээ.


Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон Ерөнхий сайд түүнд дурсгалаа. Энэхүү дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Засгийн газарт тус тус хадгалуулах ажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлах үеийн бүрэн протоколыг эмхэтгэсэн арванхоёр ботийг дурсгалаа.

 

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат “Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй явсан юм. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхийн саналд тулгуурлах нь зүйтэй л гэж үзсэн. Нэг хүний санал хүлээн зөвшөөрөгдөөд батлагдаж байсан. Та бүхэн гярхай харж, үнэлээд олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Олон жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж буй нь том соёл, том хүндэтгэл юм гэж хэллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-16
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-16
Muuu pizdA
2023-01-15
Zocnin:
Tednii taalalaar bolson gej mongoliin gazriin tosiig heew neg zugeer ogcn tuunees asar ih huwi hurtsen oodgui hun Uls ornoo bodoogui Iim hund hundetgel uzuuleed bdaa yadag bnaa
2023-01-13
Дорнодод нефть гарлаа гэж хөөрөөд дээлээ тосоор нялаад солиороод явсан худалч хулгайч. Анхны төрийн тэргүүн гээд байр өгсөнийг нь газартай нь зарсан шуналтан. Монголын сүйрлийн эхлэлийг хэдэн халтар төгрөгөөр өгсөн хулгайч. Тэр солиотой зурхайч Дашцэрэн, гал гаргадаг Өнөрмаа, 90 саяын Гансүхтэйгээ хамт далд ормор.
2023-01-13
Монголыг сүйрүүлсэн анхны ерөнхийлөгч
2023-01-13