Казахстаны Мажилисийн депутатууд "Анхны Ерөнхийлөгчийн тухай" хуулийг хүчингүй болсныг хүлээн зөвшөөрчээ. Энэ хуулиар Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевт "елбасы" цол хүртээж, түүнд давуу эрх, баталгаа олгож байсан юм.
Хуулийг хүчингүйд тооцох санал хураалтаар дэмжсэн саналыг гишүүдийн олонх нь өгчээ. Үүнээс өмнө, нэгдүгээр сарын 11-ний өдөр Казахстаны Үндсэн хуулийн шүүх Үндсэн хуульд өөрчлөлт орсон тул энэ хуулийг цуцлах шаардлагатай гэсэн шийдвэр гаргаж байлаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга 2022 оны нэгдүгээр сард болсон олон нийтийн эсэргүүцлийн дараа болсон юм. Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орсноор Назарбаевт зориулсан тусгай хууль хүчингүй болсон бол 11 дүгээр сарын 12-ны өдөр Назарбаевын хүндэт сенатч статусыг ч мөн хассан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |