Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгсэлд нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси, хүүхдийн автобус, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашин багтах бөгөөд бусад тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Тэгвэл цаашид нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулах үүднээс тусгайлсан хашлага хаалт хийхээр болсон тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нийгмийн сүлжээндээ бичжээ.
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлж байгаагаар энэ оны эхний хагаст багтаан Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчих хэсгийг тусгаарласан хашлага хийх юм.
П.ГОО