ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Казахууд Украинд дахин нэг гэр барьж өгчээ
2023-01-13

"Хатан зоригийн гэр" хэмээн нэрлэгдсэн дахин нэг гэрийг Украины Киев хотод барьжээ. Анхны гэрийг нэгдүгээр сарын зургааны өдөр Бучад барьсан бөгөөд энэ гэрийн нээлтийг хийсэн нь Оросын эрх баригчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. 

 

Энэ гэрийг барихад Казахстаны эрх баригчид оролцсон бол энэ нь "Орос, Казахстаны стратегийн түншлэл, холбоотны харилцаанд" хор хохирол учруулна гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдээд, Казахстанаас албан ёсны тайлбар хүсэж байв. 

 

Үүний хариуд Казахстаны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Айбек Смадияров "Радио Азаттык"-д ярилцлага өгөхдөө Казахстаны Элчин сайдын яам үүнд огт хамааралгүй, гэр барих нь хувь хүмүүсийн санаачилга байсан гэж онцолсон байна.

 

"Гэр барих нь ноцтой асуудал биш тул энэ талаар тусгай тайлбар өгөх шаардлагагүй гэж бид үзэж байна. Харин ч бид ийм гэртэй гэдгээрээ бахархаж байгаа" хэмээн тэрбээр цохон тэмдэглэж байлаа.

 

Украин дахь казахууд "Хатан зоригийн гэр" хэмээн нэрлэгдсэн гэрүүдийг Украины хотуудад барьж эхэлсэн юм. Эдгээр нь Оросын халдлагын улмаас халаалтгүй болсон украинчуудад дулаацах боломж олгох аж. Энэ гэрт зочилсон хүмүүс дулаацахаас гадна казах үндэсний хоолоор дайлуулж байгаа гэнэ.

 

Буча хотод гэр барих санааг анх Украины ардын депутат Сергей Нагорняк гаргажээ. Тэрбээр нүүдэлчдийн үндэсний сууцыг барихад туслах саналыг Казахстаны уугуул Марат Дарменовт тавьсан байна.

 

Марат Дарменов бараг 40 жилийн өмнө л гэр барьж байсан ч депутатын саналаас татгалзаж чадаагүй гэж Обозреватель сонинд ярьжээ.

 

"Бид ах дүү зургуулаа Киевт амьдардаг юм. Манай хоёр ах тусалсан, бид багадаа гэр барьж байсан тул түүнийгээ эргэн санаж, гэрээ барьсан" хэмээн Марат Дарменов ярьжээ.

 

Марат ах дүүсийн хамт цаашлаад Львов, Харьков, Одесса, Черкасс зэрэг хотуудад гэр барихаар төлөвлөж, тэдний сайн үйлсэд бусад хүмүүс ч туслаж байгаа гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин
ирэг:
бид гэрээ барьж өгье Казакстан бол яргачин Путины Оросын дараагийн бай.Дуугай үгийг нь дагах ёстой Үгүй бол дараагийн Украйн бол Казакстан...Иймд Казакууд эртнээс Оросын эсрэг бэлтгэл хийж Турк Хятадтай харьцаагаа сайжруулж байгаа
2023-01-15
Уншигч:
Мундаг юм аа, бахархаж байна, охуй улсын дээрэнгүй мэдэгдэлд нь тохирсон том хариулт өгсөн байна.
2023-01-14
Зочин:
Ян унэн манацх бол азын өдөөс харж хвцах болоогүй бн даа. Хасагууд сайн байна Оркуудын өмнөөс хуц гэж хэлж чадаж бн бахархаж бн. Манайхан яаж бөгсииг чинь долоох уу гэж байгаа гэхээс ой гутаж байна.Чингис мингис гэж хутлаа онгирохоос өөр юм алга уу аа?
2023-01-14
багш:
Тунгалаг тамирын Итгэлтийн зарц санаанд буучихлаа.
2023-01-14
Зочин:
Манайхан бол - Ахын сэтгэлд юм хийчинэ -гээд яаж чацага царайлах бол.. төсөөлсөн чинь бүүр нэг дур гутчихлаа байна.
2023-01-13
багш:
Тунгалаг тамирын Итгэлтийн зарц санаанд буучихлаа.
mgl:
иймхэн зүйлээс болж стратегийн түншдээ агсан тавьж байгаа бол үнэхээр гарцаагүй сөнөх цаг нь болжээ
2023-01-13
Зочин:
Манайхан бол - Ахын сэтгэлд юм хийчинэ -гээд яаж чацага царайлах бол.. төсөөлсөн чинь бүүр нэг дур гутчихлаа байна.