УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хуурамч шатахууны хуулийн нэг УИХ-ын гишүүн дизелийн түлш холих зорилгоор Засгийн газар 92-той холихоор төсөл оруулаад ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь 75 хувийн оригнал дизелийн түлш дээр 25 хувийн керосин, нафта холих үйл явц. Үүнийг ШТС-ууд руу зөөнө. Ингэж зөөвөрлөх явцад хүнд элемент нь доошоо унаад хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг хэрэглэсэн нь цагаан утаа, хүнд элементийг хэрэглэсэн нь хар утаа хаяна. Машинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хав хар байдаг байсан. Энэ нь хүнд металь хэрэглэсэн автобуснуудынх.
Энэ хүнд металиар хүүхэд амьсгална, урагт нөлөөлнө, ген өөрчлөгдөнө. Үүнээс ганц хоёрхон компани 100 тэрбум төгрөгийн ашиг олох хуулийг оруулж ирнэ. Та нар энэ хуулийг УИХ-аар давуулна гонжийнжоо за юу. Дэлхий даяара Евро 5 хэрэглэж байхад та нар дундаж зууны юм хэрэглэхээр оруулж ирж байна" гэлээ.
Уншиж байна |