Ханхүү харригийн дурсамж ном худалдаанд гарсан эхний өдрөө л 1,4 сая хувь борлуулагдсан талаар Penguin Random House хэвлэлийн газраас авсан эх сурвалжтайгаар Mirror сонин мэдээлжээ.
Харригийн дурсамж ном мягмар гарагт худалдаанд гарсан бөгөөд Их Британид гэхэд борлуулалтанд гарсан эхний өдрөө 400 мянган хувь худалдаалагдсан байна. Харин АНУ, Канад, Британид нийтдээ 1,4 сая ном борлуулагджээ. АНУ-д энэ ном эрэлттэй байгаа тул нэмэлтээр хэвлэхээр болсон байна.
Ном худалдаанд гарахаар товлогдсон өдрөөс тав хоногийн өмнө Испанийн дэлгүүрүүдэд дурсамж номыг худалдаалж эхэлсний улмаас Харригийн дурсамж номны агуулга олон нийтэд ил болсон юм. Ханхүү Харри энэ номондоо ах ханхүү Уильямтай ямар шалтгаанаар нударга зөрүүлсэн, хар тамхи хэрхэн хэрэглэж байсан болон афганистанд 25 хүн хөнөөсөн зэргээ ярьсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |