Шинэ Зеландын эрх баригчид хүүхдэд өгөхийг хориглосон нэрсийн жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтыг тус улсын Дотоод хэргийн яам гаргасан байна.
Хүүхдэд өгөхийг хориглосон нэрсийн жагсаалтад Хаан, Мессия, Гэгээн зэрэг нэрс багтжээ. Хүүхдэд нэр өгөхдөө хүүхдийг гутаан доромжлохооргүй, бусдын элэг доог болгохооргүй, түүнчлэн аливаа цол хэргэмийн нэрийг агуулаагүй байх ёстой гэж Төрөлт, нас баралт, гэрлэлтийн бүртгэлийн албаныхан анхааруулсан байна.
Өнгөрсөн онд Шинэ Зеландад Хаан гэсэн нэрийг хүүхдэдээ өгөх гэсэн оролдлого есөн удаа, Гэгээн гэх нэр өгөх гэж найман удаа, Гүнж болон Ханхүү гэсэн нэр өгөх хүсэлт тус бүр долоон удаа гаргаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |