Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Томоохон төслүүдийг гараанаас гаргах Хөрөнгө оруулалтын банкны хууль
2023-01-13

Олон жилийн турш парламентын үүднээс буцсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг энэ удаагийн парламент өчигдөр эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. 

 

 

Сануулахад, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байв.  Тус Байнгын хороо нь 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Ийнхүү хэдэн он дамжсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийж хууль гараанаас гарахад бэлэн боллоо.

 

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үйл ажиллагаа нь төсөл санхүүжүүлэх юм. Тодотгон хэлбэл, тодорхой төслийг санхүүжүүлэх явцдаа төслийнхөө талаар, үйл ажиллагааных нь талаар мэдээлэлтэй байж, амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байх үүднээс харилцагч, түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэл хувийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь эзэмшиж болох бөгөөд эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байхаар хуулийн төсөл тусгасан байна. Энэ төрлийн харилцааг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран баталсан журмаар зохицуулах юм.

 

Мөн  Хөрөнгө оруулсан компанийнхаа хувьцааны тодорхой хувийг худалдан авч, тав хүртэлх жилийн хугацаанд эзэмшинэ. Энэ хуулийн гол агуулгын нэг нь Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү орохгүй,  хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөх гэх мэт асуудлыг бүгдийг хориглож зааглаж байгаа юм.  Том бизнес эрхлэхэд шаардлагатай мөртлөө дотоодын банкууд өгч чадахгүй байгаа мөнгийг оруулж ирэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулах юм.  Хуулийн төсөл батлагдсанаар 200 тэрбумаар банк өөрийн хөрөнгөө бүрдүүлсэн тохиолдолд нэг зээлдэгчид гурав дахин буюу 600 тэрбумын зээл өгөх боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр томоохон ААН-д бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

 

Ийнхүү гаднаас бага хүүтэй төрөлжсөн банк оруулж эрх баригчдын төлөвлөгөө эхлэлээ тавилаа. Энэ хууль Монголын дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй АНН-үүдийн боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна хэмээн найдан хүлээх л үлдэж байна. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-16
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-16
Болд:
МАН 24 оныхоо сонгуулийн PR аа эхэлж байна, одоо баахан мөнгө тарааж эдийн засгийг сөхрүүлээд бас баахан гадны өрөнд оруулаад хувааж идэх бэлтгэл шүү, яг ийм үед энэ хуулийг зүтгүүлж байгаа нь учиртай дотоодод хувааж идэх мөнгө үлдээгүй учир гаднаас өр тавьж банк нэрээр хувааж цуслах нь, яаралтай эсэргүүцэж б.а
2023-01-15
Иргэн:
Асуулт: эдийн засгийн аврал уу эсвэл улс төрчдийн дараагийн том луйвар уу?
2023-01-15