Саяхан дэлхийн хөлбөмбөгийн од Роналдутай гэрээ хийсэн Саудын Араб энэ удаад Лионель Мессиг "онилсон" талаар Mundo Deporvito мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын "Аль-Хиляль" клуб ПСЖ, Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месситэй гэрээ байгуулах эрмэлзэлтэй байгаа гэнэ. Түүнийг багтаа авахын тулд жилийн 300 сая долларын шагнал амлахад бэлэн байгаа гэж эх сурвалж онцолжээ.
Өмнө нь Саудын Арабын "Аль-Наср" клуб Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналдутай гэрээ байгуулж, жилд 200 сая долларын шагнал амласан нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр шагналд тооцогдож байв.
Дэлхий од хөлбөмбөгчдийг өөрийн улсад авчирснаар үндэсний аваргын төлөөх тэмцээнийхээ нэр хүндийг дээшлүүлж, 2030 онд Египет, Грекийн хамтаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжоо нэмэхийг Саудын Араб хүсэж байгаа аж.
Г.Бямбасүрэн