ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Талийгаачдаа нутаглуулдаггүй Ангу омгийнхон
2023-01-13

Австралиас хойд зүгт байх, Шинэ Гвиней арал дээр эртнээс нааш Ангу хэмээх нэн өвөрмөц, зэрлэг омог амьдардаг талаар "Моя планета" бичжээ. 

 

Эндэхийн оршин суугчид соёл иргэншлийг төдийгүй хөрш омгуудыг ч хүлээн зөвшөөрдөггүй, бүгдийг заналт дайсан гэж үздэг гэнэ. Ангу омгийнхон нэн түрэмгий, хэрцгий зангаараа алдартай байв. Тэдний нутагт очсон хэнбугай ч амиа алдана, гэхдээ тэд урилгагүй зочныг зүгээр ч нэг хөнөөчихгүй, мөчилж, түүдэг гал дээр шарж иддэг байсан гэх. 

 

Харин өнөө цагт Ангу омгийнхон хүний махан хүнстэнгүүд биш, гэхдээ өнөө хэр сэтгэл хэрдхийлгэм хачирхалтай заншлаа хадгалж иржээ.

 

Хэрцгий омгийнхон 

Ангу омгийнхон Шинэ Гвинейн Моробе мужийн баруун өмнөд хэсэгт, ширэнгэн ой дунд, өндөр уулын орой хавьцаа амьдардаг аж. 

 

Омгийнхон нэг их өндөргүй нуруутай, тэдний хувьд 160 см өндөртэй хүн дажгүй өндөр хүнд тооцогдоно. Гэхдээ тэд жижиг биетэй байлаа гэд сул дорой гэсэн үг биш.

 

Уулын уур амьсгал сэрүүн ч гэлээ Ангу омгийнхон дулаан хувцас хийж өмсдөггүй. Яг л кинон дээр гардаг шиг навчаар эмзэг хэсгээ хаагаад боллоо.

 

Тэд гадны хүмүүст ихээхэн дургүй, гэнэтийн зочид зэр зэвсэг агсалгүй, сайн санаа агуулан ирсэн байсан ч тэр. Гэхдээ л зарим үед бусадтай харилцах шаардлага зайлшгүй гарна.

 

Ийм үедээ ч шууд тулаад харьцахгүй, зөгийн бал, хясаа зэрэг хэрэгцээт зүйлсийг цуглуулан нэг газарт аваачин орхих бөгөөд оронд нь хэрэгтэй зүйлсийг нь тавьж орхисон үед очиж авна. Ангу омгийнхон хоол амтлагч, давс, шүдэнз, будаг гээд өөрсдөдөө хэрэгтэй зүйлсээ ийнхүү арилжаалдаг аж.

 

Арилжаа хийж байх үеийг нь бутан дундаас нууцаар харах гэсэн нэг сониуч эр хэд хоногийн дараа хордож үхсэн байхыг олсон гэх яриа ч байдаг.

 

Тэд талийгаачдаа нутаглуулдаггүй

Энэ омгийнхны өөр нэг өвөрмөц заншил нь талийгаачдаа занданшуулах явдал. Үүний тулд талийгаачийг нэг сарын туршид түүдэг галын утаанд утна. 

 

Ингээд эхлээд цогцосноос бүхий л шингэн гарч, өвдөг болон тохойг нь тайран авч, оронд нь саваа мод хийнэ. Занданшуулах ажлыг энэ тал дээр мэргэшсэн хүмүүс хийдэг аж. 

 

Цогцосноос ялган авсан шингэнийг талийгаачийн төрөл төрөгсдөд өгөх бөгөөд тэд төрлийн хүнийхээ хүч, ухааныг биедээ шингээхийн тулд энэ шингэнийг арьс, үсэндээ түрхдэг гэнэ.

 

Хатаах ажил дууссаны дараа цогцосыг шороон будгаар будна. Ингэснээр чийг болон шавж, шувууны хөнөөлт нөлөөнөөс занданшуулсан шарилыг хамгаалдаг аж.

 

Дараа нь занданшуулсан шарилыг тусгай сандалд бэхлэн, уул руу аваачин, бусад занданшуулсан шарилын хажууд зэрэгцүүлэн байршуулна. Ингэснээр үхэгсдийн ертөнц рүү одсон хүмүүс дээрээс амьд хүмүүсийг харж, хамгаалдаг гэдэгт Ангу омгийнхон итгэдэг аж. 

 

Цагийн эрхээр, байнга гадаа байсан занданшуулсан шарилууд муудаж, эвдэрч, гэмтдэг. Ийм үед Ангу омгийнхон халаасан модны шүүсээс гарган авсан тусгай цавуугаар занданшуулсан шарилуудад засвар хийдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин