Нийгмийн сүлжээнд лайвчин гэдгээрээ танигдсан консул асан Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр сулласан байна
Түүнийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан ч ийнхүү хугацаанаас нь өмнө суллажээ.
Сануулахад, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 19-нд хүргүүлсэн байдаг.
Түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих санал гаргасан.
Уг саналыг тус шүүхэд хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байв.