Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, Д.Эрдэнэсувд нараар ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг Төрийн ордноос мэдээлэл мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал “Ардчилсан намын Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаад хоёр сарын хугацаанд ажиллаж тодорхой зөвшилцөлд хүрсэн. Иймд дараах мэдээллийг өгч байна.
НЭГДҮГЭЭРТ: Ардчилсан намын Зөвшилцлийн ажлын хэсгээс 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг намын анхан болон дунд шатны гишүүдээр хэлэлцүүлж социологийн судалгаан дээр үндэслэн хамтарч нэр дэвшигчээ тодруулахаар тогтлоо.
ХОЁРДУГААРТ: Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг намын Үндсэн дүрэмд нийцүүлж хамтарч зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
ГУРАВДУГААРТ: Ардчилсан намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
ДӨРӨВДҮГЭЭРТ: Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдийн ээлжит ротацийн сонгуулийг хамтран зохион байгуулж, төлөөллийн төв байгууллагыг бүрэн бүтэн болгох тал дээр хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ.
Ингээд Зөвшилцлийн ажлын хэсгээс Ардчилсан намын эв нэгдлийн ажил маш ахицтай явж байгааг та бүхэнд мэдээлэхэд таатай байна.С.Эрдэнийн тал, УИХ дахь АН-ын бүлэг, Женкогийн тал эвлэрэхээр санал нэгдсэн” гэлээ
Уншиж байна |