Финландын Хельсинкийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж, хамгийн ухаантай болон ухаан муутай нохдыг нэрлэжээ. Энэ судалгаа Nature Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Судалгаанд 13 үүлдрийн ноход оролцжээ. Эрдэмтэд цуврал туршилтуудыг явуулсан бөгөөд тэр дундаа хүмүүсийн дохио зангаанд хариу өгөх, даалгавар биелүүлэх, мэдээллийг санах зэрэг туршилтуудыг ноход дээр хийсэн байна. Ингээд 13 үүлдрийн мянга гаруйн ноход дээр хийсэн туршилтын дүнг эмхэтгэсэн бөгөөд энэ нь нохдын оюун ухааныг лабораторын нөхцөлд судласан хамгийн том судалгаа болжээ.
Судалгаанд хамрагдсан нохдын дунд бордер-колли, бельги овчарка, англи кокер-спаниель, герман овчарка, алтлаг ретривер, лабадор-ретривер болон хэд хэдэн эрлийз ноход оролцсон байна. Туршилтын үеэр ноход нуусан хоол хүнсэнд хэрхэн хүрэхийг бодож олох ёстой байжээ.
Туршилтын дүнгээр хамгийн ухаантай үүлдэр нь бельги овчарка болж таарсан байна. Энэ нохой 39 онооноос 35-ыг авчээ. Бельги овчаркыг цагдаагийн албанд ихээр ашигладаг.
Бельги овчаркын дараа хоньч нохой гэгддэг бордер-колли үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Бордер-колли 26 оноо авсан бол ховаварт үүлдрийн ноход 25 оноо авч гуравдугаарт жгшссан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |