БНХАУ Угандад газрын тос олборлоно

Хятадын Offshore Oil Engineering болон China Petroleum Engineering&Construction гэсэн төрийн хоёр компани Угандад газрын тос олборлохоор болжээ.
SCMP сонины мэдээлснээр, дээрх хоёр компани Угандагийн баруун хэсэгт байх газрын тосны орд газарт зориулан эргийн хамгаалалт барих ажлаа эхлүүлсэн байна. Улмаар 2024 оны эцэс гэхэд энэ орд газраас өдөрт 40 мянган баррель газрын тос боловсруулахаар төлөвлөж байгаа аж.
Kingfisher болон Tilenga орд газар нь Дорнод Африкийн газрын тос дамжуулах хоолой руу газрын тос нийлүүлэх юм байна. Энэ хоолой нь Конготой залгаа хилээс Танзанийн Танга боомт хүртэл 1,5 мянган км үргэлжлэх аж. Газрын тос дамжуулах энэ хоолой нь орон нутгийн оршин суугчдад өгөөжгүй, хүрээлэн буй орчинд хор нөлөөтэй байж болзошгүй гэдгээрээ ихээхэн шүүмжлэлд өртдөг. Тиймээс дэлхийн томоохон банкууд энэ хоолойг санхүүжүүлэхээс татгалзаж, улмаар гагцхүү Хятадын банкууд л маргаантай төслийг үргэлжлүүлэх сүүлчийн найдвар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ