Гуравдугаар сарын нэгнээс эхлэн Орост гэрлэн дохиог шинэчлэхээр болжээ. Прайм агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын нэгнээс эхлэн Орост гурав биш дөрвөн гэрэлтэй дохио ажиллах юм байна.
Тодруулбал, гэрлэн дохионд цагаан өнгө нэмэгдэх бөгөөд явган хүнийг сумтай хамт дүрсэлсэн цагаан гэрэл нь зорчих чиглэлд явган хүний гарц байгааг илтгэж, энэ замаар одоо зам хөндлөн гарах боломжтойг заах аж.
Цагаан гэрэл гэрлэн дохион үндсэн өнгөнүүдийн дор байрлах юм байна. Энэ нь жолооч нарын анхаарлыг татах зорилготой бөгөөд туршилтын журмаар хэд хэдэн бүс нутагт байршуулсан нь ослын тоог бууруулсан гэж төслийг санаачилагчид өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |