АНУ даяар сүүлийн үед цаг уурын таагүй үзэгдлүүд үргэлжилсээр байна. Оны өмнөхөн хэт хүйтэрч, цас ихээр орж байсан энэ улсад одоо үерийн гамшиг тохиожээ.
Тодруулбал, Калифорни муж үерт автсан бөгөөд үргэлжлэн орсон бороо татарсан ч ойрын үед дахин шуурга дэгдэж болзошгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлсэн байна. Калифорнид үерийн улмаас 18 хүн амиа алдаж, Калифорнийн 58 тойргийн ихэнх хэсэгт байгалийн гамшгийн бүс зарласан бөгөөд гамшгаас учирсан хохирол нэг тэрбум гаруй долларыг давсан байна.
Одоо үерийн улмаас учирсан хохирол, үр дагаврыг арилгах ажил үргэлжилж байгаа аж. Энэ мужид хоёр долоо хоног орчим аадар бороо орсны улмаас ийнхүү үерийн гамшиг тохиожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |