Э.Бат-Амгалан: Би огт архи амсдаггүй

img

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу ирсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. 

 

 

Энэ асуудлаараа өнөөдөр Төрийн ордонд тайлбар өглөө. Тэрбээр "Мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралд суусан. Би огт архи амсдаггүй. Үүнийг манай эргэн тойрны хүмүүс мэдэж байгаа. Хэрэв архи уусан асуудал байх юм бол уучлалт гуйх чадвар байгаа. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдсан чанга дуугаар ярьсан. Ажил хэргийн л маргаан. Ганц нэг зураг аваад нийгмийн сүлжээнд тарсан. Энэ зургийг дарсан хүнийг олно" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Гутамшиг! УИХ-д шар хаданд хэвтэх хүмүүс нэлээдгүй байна даа. Ичих булчирхайгүй гишүүд олширчээ. УИХ гэмт хэрэг, улс төр, эдийн засгийн хамтарсан бүлэглэлүүдийн уурхай болоод удажээ!
2023-01-12
Ийм гишүүн байдаг юм уу?
2023-01-12
Энэ нөхрийг чуулганы хуралдаан дээр ам ангайж байсныг нь, бараг чуулганы хуралдаанд тэр бүр сууж байгааг нь хараагүй юм байна. Харин Сансарт вар ажиллуулдаг гэж зарим нэг хүмүүс бичсэн байсан. Харьцааны соёлгүй нөхрийг эгүүлэн татах хэрэгтэй.
2023-01-12
Үүнийг жижигхэн маргаан гэж хэлдэг юм гэж үү. Төрийн ордон чинь хүний амь хөнөөдөг бойны газар болчихсон юмуу. Ж.Батзандан гишүүн байхдаа намайг Б.Хурц ална гэсэн гэж хэлээд тусгай хамгаалалт авч байсан бодит жишээ ч саяхных. Өөрийг нь ална гэж байхад Б.Пүрэвдорж нь өнөөхийгөө "хашхирч л байдаг юм" гээд өмгөөлөөд, хаацайлаад суух нь гутамшигтай. Үүнийг улс төрийн зорилготой гүтгэлэг гэж дөвчигнөөд байх ямар ч шаардлагагүй. Амаараа архи балгаагүй байж болно оо. Ёс зүй чинь, үг чинь, үйлдэл чинь согтуу байна. Монголын төр ийм галзуучуудаар дүүрсэн учраас залуус шударга ёсыг, хууль дээдлэхийг, ёс зүйтэй байхыг шаардаж жагсаад байгаа юмаа. Хүн алах сэдэл тээж, онц ноцтой гэмт хэрэг үйлдэхэд бэлэн яваа Э.Бат-Амгалан гэдэг гишүүнийг яаралтай эгүүлэн тат!!!
2023-01-12
Надад УИХ-ын энэ гишүүнтэй ямар нэг асуудал байхгүй. Огт танихгүй. Байнгын хорооны хуралдаан дээр нэг гишүүнийг ална аа гээд шууд заналхийлж байгааг өөрийн хоёр нүд, хоёр чихээр сонссон. Биеийн байдал, гаргаж байгаа авир зэргээс харахад яалт ч үгүй согтуу л харагдсан. Миний хажууд тохой залгаад сууж байсан сэтгүүлчид ч яг л надтай адилхан дүгнэсэн. Хуралдааны танхимд зөндөө гишүүн, ажлын албаныхан бүгд харсан. Гэтэл мань эр Заригт яриа өгөхдөө би архи уудаггүй, улс төрийн зорилгоор намайг гүтгэлээ гэжээ. Х.Нямбаатар сайдын хэлсэн шиг надад ямар хэмждэг багаж байсан биш согтууг шууд тогтоох боломжгүй л дээ. Архи уугаагүй юм бол өчигдөр ажилдаа ирэх нь яагаа вэ. Хүнийг ална гэж заналхийлсэн нь үнэн шүү дээ. Эрүүл саруул байхдаа Төрийн ордон дотор хүнийг ална гэж амь насанд нь шууд заналхийлж байгаа бол Э.Бат-Амгалан гэдэг энэ гишүүн огцрох ч багадна.. Үүнийг жижигхэн маргаан гэж хэлдэг юм гэж үү. Төрийн ордон чинь хүний амь хөнөөдөг бойны газар болчихсон юмуу. Ж.Батзандан гээд нэг шоучин өмнө нь гишүүн байхдаа намайг Б.Хурц ална гэсэн гэж хэлээд тусгай хамгаалалт авч байсан бодит жишээ ч саяхных. Өөрийг нь ална гэж байхад Б.Пүрэвдорж нь өнөөхийгөө "хашхирч л байдаг юм" гээд өмгөөлөөд, хаацайлаад суух нь гутамшигтай. Гишүүдийг сонгогчид нь хууль батлаад ир гэж сонгохоо байгаад хүн алаад ир гэдэг болоогүй байлтай. Жирийн биднээсээ хууль сахих, хууль дээдлэхийг шаарддаг хэрнээ хууль баталдаг хүмүүс нь өөрсдөө ийм жорлонгоос дор ёс зүйтэй байгааг хараад хариуцлага нэхэх нь сэтгүүлч миний үүрэг. Үүнийг улс төрийн зорилготой гүтгэлэг гэж дөвчигнөөд байх ямар ч шаардлагагүй. Амаараа архи балгаагүй байж болно оо. Ёс зүй чинь, үг чинь, үйлдэл чинь согтуу байна. Монголын төр ийм галзуучуудаар дүүрсэн учраас залуус шударга ёсыг, хууль дээдлэхийг, ёс зүйтэй байхыг шаардаж жагсаад байгаа юмаа. Хүн алах сэдэл тээж, онц ноцтой гэмт хэрэг үйлдэхэд бэлэн яваа Э.Бат-Амгалан гэдэг гишүүнийг яаралтай эгүүлэн тат!!!
2023-01-12
Овилгогүй байсан шүү
2023-01-12
Хуцаарай лонхон толгойлсон новш минь
2023-01-12