Энэ оны хавар гэхэд л Энэтхэг улс хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж түрүүлж магадгүй гэж The Economist сэтгүүлд бичжээ.
НҮБ-ын таамагласнаар, 2023 оны дөрөвдүгээр сарын 14 гэхэд Энэтхэг улс хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч улс болох гэнэ.
2021 оны дүнгээр Энэтхэгийн хүн ам 1,408 тэрбум байгаа бол Хятадынх 1,412 тэрбум байсан юм. Энэтхэгийн хүн ам хурдацтай өссөөр байгаа бөгөөд энэ чиг хандлага 2050 он хүртэл үргэлжилнэ гэж судлаачид таамаглажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |