"Ирээдүйн галт тэрэг" гэж хэвлэлийнхэн нэрлэсэн, өндөр хурдны, ус төрөгчөөр ажилладаг галт тэрэг Хятадад явж эхэлжээ.
Азидаа энэ төрлийн анхны галт тэрэгт тооцогдож байгаа Хятадын галт тэргийг CRRC Changchun болон Chengdu Railway Group хамтран боловсруулсан байна. Устөрөгчийн түлшний систем нь нэг удаагийн цэнэглэлтээр 600 км зайд аялах чадвартай аж.
Галт тэргэнд уламжлалт сүлжээний оронд устөрөгчийн түлшний элемент болон суперконденсаторуудыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байгаа юм байна. Ингэснээр азот эсвэл хүхэр ялгаруулахгүйгээр эрчим хүч үүсдэг аж.
Шинэ зүтгүүр нь нэгр удаад 1500 хүртэлх зорчигч тээвэрлэх чадвартай, автомат жолоодлого, депо руу өөрөө буцах зэрэг ухаалаг функцүүдтэй юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |