Тайванийн цэргүүдийг НАТО бэлтгэж байна

img

Тайванийн Агаарын цэргийн офицер 2021 онд Италид НАТО-ийн Батлан хамгаалахын коллежд курсэд суралцсан талаараа ярьсан гэж Ройтерс мэдээлжээ. Цэргийн алба хаагчийн өгүүлснээр, сургалтын солилцооны хүрээнд тэрбээр НАТО-ийн сургуульд сурсан байна. 

 

Энэ мэдээллийг Тайванийн Батлан хамгаалах яам ч баталжээ. Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Ройтерс агентлагт ярилцлага өгсөн хүн нь Ром дахь НАТО-ийн гишүүн орнуудад зориулсан олон улсын цэргийн коллежид зургаан сарын бэлтгэлд хамрагдсан цорын ганц хүн биш гэнэ.

 

Хэдийгээр Тайвань НАТО-ийн орнуудтай албан ёсны дипломат харицлаа байхгүй ч сүлийн үед батлан хамгаалахын салбарт АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаа гэж Ройтерс онцолжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэг:
Та өөрөө наагий
2023-01-13
ЗОЧИН:
УКРАЙНЫ нацистуудын мөн 2008 оноос НАТО бэлтгэж байсан тухай германы канцлер асан , европын холбооны дарга СТОЛТЕНБЕРГ ичгүүр сонжворгүйгээр мэдэгдэж байсан даа
2023-01-13
Тэнэг:
Та өөрөө наагий