ОХУ Украинд амссан бие бүрэлдэхүүний хохирлоо нөхөхийн тулд өнгөрсөн оны есдүгээр сард дайчилгаа зарласан. Энэ үеэс хойш дайчлагдсан эрчүүд байлдах, тушаал биелүүлэхээс татгалзсан зэргээс болж ял шийтгэл хүртэж байсан бол энэ удаад дарга нартайгаа ам зөрснөөс болж хорих ял сонссон тохиолдол гарчээ.
Медиазона сайтын мэдээлснээр, Александр Лешков гэх эр "Патриот" сургалтын төвд дарга нартайгаа маргалдсаны улмаас чанга дэглэмт хорих ангид 5,5 жил хоригдох ял сонссон байна. Түүнийг цэргийн дарга, цэргийн алба хаагчийг гутаан доромжилж, хүч хэрэглэсэн хэрэгт буруутгажээ.
Лешков сургалтын үеэр дэд хурандаа Денис Мазановын цээжрүү цохиж, командлагчаа доромжилсны дээр хамт алба хааж байсан хүмүүсээ тушаал биелүүлэхгүй байхыг уриалсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн байна. Харин гэрчүүдийн өгүүлснээр, Лешков алба хаагчдын ашиг сонирхлыг илэрхийлсэн, офицер түрүүлж түүний биед хүрсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |